Бага ангийн нэгдмэл кабинет байгуулах тухай

2011-12-05 09:19

Бага ангид нэгдмэл кабинет байгуулах тухай /зөвлөмж/
2011-12-05 Баруун-Урт
-Бага ангид Математик буюу Тоо тоолол, Монгол хэл, Хүн-Орчин, Эрүүл мэнд, Тоглоомын гэсэн 5 төв байх нь зохимжтой. Төвүүдийг тусгай тавиур болон шүүгээ ашиглан хийнэ.
-Математик буюу тоо тооллын төвд тоо тооллын материал, геометрийн дүрсүүд /тэгш өнцөгт, гурвалжин, дугуй дүрс, параллелопипед, түүний дэлгээс, куб, түүний дэлгээс, ромбо, трапец, нэгж, аравт, зуут, мянгатын блок буюу хавтанцар, зурагт үзүүлэн, урт, хүнд хугацааны хэмжүүр /метр, дэнс, цаг/, гортиг, шугам, өнцөг хэмжигч, ТӨМ, бусад шаардлагатай үзүүлэн
-Монгол хэлний төвд цагаан толгойн хэрчмэл үсэг, үг, өгүүлбэр, бичмэл эх, зөв бичих дүрмийн холбогдолтой хэрчмэл үг, хүүхдийн зохиолын ном, ТӨМ, зурагт үзүүлэн, бусад шаардлагатай материалууд
-Хүн-Орчин хичээлийн төвд 4 улирлын зураг, байгалийн зураг улирал бүрээр, хүний ажил хөдөлмөртэй холбоотой үзүүлэн, тэжээмэл ба зэрлэг амьтдын зураг, тэдний амьдралын орчин, таван хошуу малын зураг /нас, зүс, хүйсээр нь ялгахад зориулагдсан/, аймаг орон нутгийн онцлогийг харуулсан үзүүлэн, хөшөө дурсгал, манай нутгаас төрөн гарсан нэрт зүтгэлтэн хүмүүсийн намтар, тэдний хөрөг зураг, монгол орны болон аймаг, сумын газрын зураг, бусад
-Эрүүл мэнд хичээлийн төвд гар, шүдээ хэрхэн зөв дарааллаар угаах тухай заасан зурагт үзүүлэн, хорт зуршлын эсрэг сурталчилгааны материал, улирлын онцлогт тохируулан хувцаслах тухай заасан үзүүүлэн, тестийн материал, хүний биеийн өсөлт хөгжилтийг харуулсан үзүүлэн, бусад шаардлагатай материалууд байна.
-Кабинетийн буланг зааврын дагуу хийж, кабинетад байгаа хэрэглэгдэхүүний жагсаалтыг гаргаж, бусад багш нарт харагдахуйцаар байрлуулна. Ашиглалтын картыг тогтмол хөтөлнө.
-Кабинет хариуцсан багш кабинетын баяжилтыг тогтмол хийх ба хагас жилд доод тал нь 10 ш үзүүлэн, 90-ээс доошгүй ТӨМ бэлтгэж, цахим мэдээллийн сантай болсон байна .


БСГ-ын бага боловсрол хариуцсан
мэргэжилтэн / Б.Сарангэрэл /
 

Like | Нийтэлсэн : Nangia | Уншсан (545) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл