Ур чадварын тэмцээн

2011-11-24 11:44

Сүхбаатар аймгийн ЕБС-н бага ангийн багш нарын дунд заах арга, ур чадварын уралдаан 2 өдрийн турш болж өнгөрлөө. Тус уралдаанд 14 бага ангийн багш нар оролцож заах арга, ур чадвар,авхаалж самбаагаа сорин уралдлаа. Багш нар хүүхдэд хичээлийг тоглоомын хэлбэрээр, тэдний оролцоонд нь тулгуурлан  явуулж байсан бөгөөд багш бүр заах хичээл, анги, сэдвээ сугалан  40-хөн минутын өмнө бэлтгэн орж байгаа болохоор жинхэнэ багшийн эв дүй, авхаалж самбаа, ур чадвар шалгасан уралдаан боллоо.Багш нарын ур чадвар нэлээд сайжирсан байсан бөгөөд орчин үеийн ололт, дэвшилт, цахим аргыг  сургалтандаа ихээр нэвтрүүлж байгаагаас нь харагдаж байна.
Тус тэмцээнд:
М .Алтансувд 1р байр /Тэмүүлэл цогцолбор сургууль/
Д.Урантуяа     2р байр /Бүрэн дунд сургууль/
О. Энхтуул      3р  байр / Асгат сум/ тус тус эзэллээ.
Уралдаанд оролцон  багш нартаа болон нийт бага ангийн багш нартаа цаашидын их сурган хүмүүжүүлэх үйлсэд тань амжилтын дээдийг хүсье.
Энэ бүхний эцсийн зорилго нь уралдан тэмцэлдэхдээ гол нь биш ур  чадвар, арга зүйгээ дээшлүүлэхэд оршиж байгаа шүү гэдгийн хэлэхийг хүсэж байна. Уралдааны дүнг хавсаргав. Та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.
 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (96) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл