БАГЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР БОЛОН БАГА АНГИЙН БАГШ НАРТ

2014-12-08 09:12:15

Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын

 Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн

явцтай танилцсан мониторингийн тайлан.

2014.11.24

 

Зорилго: Бага боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилтийн  явцтай танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх.

Чиглэл:1. Сургуулийн шинэчилсэн менежментийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

            2. Сургалтын шинэчилсэн хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчны бүрдүүлэлт, сургалтын арга зүй технологийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

              3. Сургуулийн соёлоор хэрэгжүүлж буй дэгүүд, тэдгээрийн хэрэгжилт

Хугацаа: 2014 оны 11 дүгээр сарын 16-21-ий хооронд 5 хоног

Хаана: Сүхбаатар аймгийн  сургуулиуд

Багийн бурэлдэхүүн: Н.Хандармаа,Р.Чулуунчимэг - Хэрэгжилтийн баг,Т.Ганцэцэг-БШУЯ,

Мониторингийн үйл ажиллагаа : /төлөвлөгөө чиглэлийг хавсаргав/

 

Мониторингийн талаарх зөвлөмжийг татах

Зөвлөмжийг татах

 

МЭРГЭЖИЛТЭН Б.САРАНГЭРЭЛ утас 99184273

Нийтэлсэн : Nangia | Уншсан (22) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА АНГИЙН БАГШ БОЛОН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР НАРТ

2014-11-26 08:18:47

Хичээлийн бэлтгэл, хичээлийн ажиглалт , хэлэлцүүлэг

1.Суралцахуйд суурилсан багшлах арга зүйгэж юу вэ?

2. Хичээл

  - Хичээлийн бэлтгэл

   - Хичээлд ажиглалт хийх

      - Хичээлийн дараах хэлэлцүүлэг

Presention-ийг татах

МЭРГЭЖИЛТЭН Б.САРАНГЭРЭЛ

 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (19) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР БОЛОН БАГА АНГИЙН БАГШ НАРТ

2014-11-24 10:35:23

“ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХИЧЭЭЛ,

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

“Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны удирдамж”-д дурьдагдсан нэр томъёог дараах байдлаар ойлгон хэрэгжүүлнэ.

Зөвлөмжийг татах

лавлах утас 99184273

БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Нийтэлсэн : Nangia | Уншсан (10) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

сургууль цэцэрлэгийн удирдлагуудад!

2014-10-16 21:21:23

Баруун-Урт сумын орон тооны бус хяналтын

зөвлөлийн зөвлөлийн шалгалт

 

2014.09.25-30                                                                                       

            БСШУ-ны сайдын 2010 оны 45-р тушаалын хэрэгжилтийг шалгах , зөвлөн туслах зорилгоор БУ сумын засаг даргын 2014 оны 09 сарын 24-ний өдрийн А /180 тоот тушаалаар аймаг, сумын  орон тооны бус хяналтын зөвлөл байгуулагдан ажиллалаа. Орон тооны бус хяналтын зөвлөлийн 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  нь ЕБС, Цэцэрлэгийн  хүүхдийн хоол хүнс, “Үдийн цай ”-ны илчлэг, орц норм, аюулгүй байдал, хадгалалтад хяналт тавих, зөрчлийг арилгах зорилготой ажиллалаа.

Энэ зөвлөл нь цэцэрлэг, ЕБС-ийн хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг судлан холбогдох байгууллагад санал тавих чиг үүрэгтэй.

Баруун-Урт сумын 8 цэцэрлэг, I бүрэн дунд сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол, I,II,III,IV– БД сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт,  хоол хүнсний хангалт, хадгалалт, чанартай танилцлаа.

 

 Ажилласан байдлаас дүгнэлт хийж үзэхэд: / Татах/

 

 

 

БАРУУН-УРТ СУМЫН ЗДТГ, БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Нийтэлсэн : Nangia | Уншсан (6) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

10,11 жилийн сургалтанд хамрагдах багш нарын анхааралд !

2014-10-02 11:37:23

10,11 жилдээ багшлаж байгаа бага ангийн багш нарын сургалтанд хамрагдах багш нарын анхааралд !

 

 

     Тус сургалтанд бага ангийн нийт 18 багш хамрагдах ба ахлагчаар нь IVсургуулийн бага ангийн багш Ш.Өлзийсайханыг томилсон бөгөөд сургалтанд хамрагдах багш нар 93059087 утсаар холбогдон явах өдөр,  унаа зэрэг зарим нэгэн нэгдсэн зохион байгуулалтаа ярилцна уу 

Сургалтандаа явахдаа дараах зүйлсийг сайтар бэлтгэнэ 

1. Нийгмийн даатгалын дэвтэр

2. Багшлах эрхийн үнэмлэх / эх хувиар/

3. Notebook, модем

4. Иргэнийн үнэмлэх

5.Унааны баримт

6. Томилолт

7.Багш бүр ээлжит хичээлийн хөтөлбөр бэлтгэж очих

8. Өөрийн туршлагыг ярих /presention бэлтгэх/

 

 

 

МЭРГЭЖИЛТЭН Б.САРАНГЭРЭЛ

Нийтэлсэн : Nangia | Уншсан (7) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дарьгангын бүсэд болох сургалтанд оролцох бага ангийн багш нарын анхааралд

2014-09-12 17:11:08

Дарьгангын бүсэд болох сургалтанд оролцох бага ангийн багш нарын анхааралд

/Онгон, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Дарьганга, Эрдэнэцагаан /

 

Сайн байцгаана уу Та бүхэн сургалтанд ирэхдээ доорх зүйлсийн анхаарч бэлтгэн ирнэ үү !

1.Ор дэрний цагаан хэрэгсэл 

2.Сургалтын төлбөр 20000 төгрөг

3.Цайны зардал 2000 /3 өдөр /

4. Шинэчилсэн сургалтын туршлага солилцох, Лабартори сургуулийн багш нар 3 өдөр та бүхэнтэй ажиллах тул асуух зүйлсээ бэлтгэн ирэх / төлөвлөгөө, журнал бөглөлт.....  гэх мэт /

5. Спортын арга хэмжээ болох тул  багш нар биеийн тамирын хувцастай ирнэ.

ЛАВЛАХ УТАС 99184273

 

БОЛОВСРОЛЫН ГАЗАР 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (7) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бага ангийн багш нарт

2014-09-10 10:57:22

Бага ангийн багш нарт зориулсан  зөвлөмж

 

           Сайн байна уу?. Та бүхэндээ  шинэ хичээлийн жилийн мэндийг дэвшүүлж, шинэ хөгжил, шинэ дэвшлийн төлөө санаа зорилго нэгдэн ажиллаж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. 2014-2015 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх зарим зөвлөмжийг хүргэж байна .

Жич: / Математик,  Монгол хэл ,  Дүрслэх хичээлийн зөвлөмж Боловсролын хүрээлэн, БМДИ-ээс эцэслэн гаргаагүй болно./ 

 

ЗӨВЛӨМЖИЙГ ТАТАХ

 

мэргэжилтэн Б.Сарангэрэл

Нийтэлсэн : Nangia | Уншсан (56) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Хүүхэд нэг бүрийн хөгжлийн дэмжих арга зүй” сургалт

2014-06-09 20:19:59

Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт- 

“Хүүхэд нэг бүрийн хөгжлийн дэмжих арга зүй” сургалт

      2014 оны 06 сарын 05-наас 06-ны хооронд “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн дэмжих арга зүй” сургалтыг  Боловсролын газар ,Үндэсний лабартори сургуультай  хамтран явуулсан бөгөөд тус сургалтанд  нийт 170 бага ангийн болон мэргэжлийн багш, сургалтын менежер, боловсролын газрын мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтын гол зорилго нь:

 1. Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын талаарх мэдээлэл туршлага арга зүйг түгээн дэлгэрүүлэх, мэдээллээр хангах

2. Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих сургалтын технологийн хэрэгжилт

3. Үнэлгээний шинэчлэл, үр дүнгийн талаарх сайн туршлагаас танилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

        Сургалтанд хамрагдан идэвх санаачлагатай оролцсон нийт багш нартаа баярлалаа. Мөн сургалтанд суулгүйгээр өөрсдийгөө хөгжүүлж чадаж байгаа Сүхбаатар сумын ЕБС-ийн багш нартаа бас баярлалаа.

         Сургалтын үеэр "Эх орон шингэсэн Эрдмийн дүрэмт хувцас"-ны үзүүлбэр явагдаж, сурагчдын дүрэмт хувцасханган нийлүүлэх гурвалсан  гэрээ хийгдлээ.

 Сүхбаатар аймгийн хэмжээнд дүрэмт хувцас худалдах авалт 38.3%-тай байгаа бөгөөд сайн жишээг дурдвал:

  • “Шилмэл загвар “ компани бага ангид 5, дунд ангид 5 нийт 10 хувцасыг аймгийн хүүхдүүдэд урамшил болгон өгөхөөр шийдвэрлэсэн.
  • Сүхбаатар сумын сургууль 25 ширхэг хувцасны үнийг Засаг даргын сангаас шийдүүлсэн.
  •  Түмэнцогт сумын сургууль “Хүүхэд-Гэр бүлээ дэмжье” сайн үйлсийн аян зарлаж  хандив цуглаан 15 хүүхдийг хувцасласан.
  • Уулбаян, Наран сумдын сургууль хувцасныхаа ихэнх төлбөрийг барагдуулсан
  • IIIБДС-ийн ахлах ангийн  10,11 анги  дүрэмт хувцасаар жигдэрсэн.
  • IVБДС-ийн Алимаа багштай 11 р анги хамгийн түрүүнд дүрэмт хувцасаар жигдрэн бусад сурагчдад үлгэр болж чадсан
  •  Наран сумын сургууль нь нийт сурагчдын 87%-ийг  дүрэмт хувцасаар  хангасан үзүүлэлттэй байна .

Дүрэмт хувцас худалдан авалтыг сургууль бүрээр харуулбал:

Судалгааг татах

Нийтэлсэн : Nangia | Уншсан (41) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА АНГИЙН БАГШ НАРТ

2014-05-26 13:44:45

1-3 дугаар ангийн хувийн хэргийг хэрхэн хөтлөх талаар 

Сайн байцгаана уу?

          Та бүхэнд суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх журамд өөрчлөлт орсноор 1-3 дугаар ангийн хувийн хэргийг хэрхэн хөтлөх талаар дараах тодруулгыг өгч байна. Үүнд:

·         Хувийн хэргийн загвар болон түүнийг хөтлөх заавар /БСШУ-ы сайдын 2010 оны 361 дүгээр тушаалын 6 дугаар хавсралт/ хүчингүй болоогүй тул хувийн хэргийн  “Бага боловсролын сурлагын үнэлгээ хэсэг”-ийг  хувийн хэрэг хөтлөх зааврын дагуу хөтөлнө.

·         БШУ-ы сайдын А/309 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан I-III ангийн  сурагчдын мэдлэг, чадварын түвшинг үнэлсэн дүгнэлт, тэмдэглэгээг хувийн хэргийн “Суралцагчийн хөгжил, төлөвшлийн талаарх тэмдэглэл” хэсгийн холбогдох чиглэлд харгалзуулан бичих боломжтой.

МЭРГЭЖИЛТЭН Б.САРАНГЭРЭЛ

Нийтэлсэн : Nangia | Уншсан (64) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2014-2015 ОНД I АНГИ АВАХ БАГШ НАРТ

2014-05-13 08:50:48

2014-2015 оны хичээлийн жилд I ангид суралцах сурагчдыг бүртгэх тухай

       Сайн байцгаана уу? 2014-2015 оны хичээлийн жилд I анги авах багш нар зөвхөн 2008 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэх ба 5 настай хүүхдийг эрүүл мэндэд хожим нь учрах хор уршгийг бодолцон сургуульд элсүүлж болохгүй болохыг анхааруулж байна. Жич төвийн I,II,III,IV сургуулиуд бүртгэлээ хийхдээ тогтоосон тойрог, анги дүүргэлт зэргийг анхааран ажиллахыг албан ёсоор мэдэгдэж байна.

Хүндэтгэсэн мэргэжилтэн Б.Сарангэрэл лавлах утас 99184273

Нийтэлсэн : Nangia | Уншсан (66) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй