ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ

2014-03-17 14:54:17

         ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН  “БАГА БОЛОВСРОЛЫН

                          МАТЕМАТИКИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СУРГАЛТЫН ЗАРИМ FAIL

FAILIIG TATAX 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (57) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

ТӨСЛИЙН УРИА БОЛОН ЭМБЛЕМ ЗОХИОХ УРАЛДААН

2014-03-11 11:50:16

“АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙН БОЛОН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ”

ТӨСЛИЙН УРИА БОЛОН ЭМБЛЕМ ЗОХИОХ УРАЛДААН

 

Уралдааны зорилго:

Алслагдсан хөдөө орон нутгийн  малчид, эцэг эхчүүд, ард иргэдийн оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх, гэр бүлийн орчинд хүүхдээ хөгжүүлэхэд чиглэсэн, тэдний хандлагыг өөрчлөх, улмаар зөв сэдэл, хариуцлагыгтөлөвшүүлэхэд хандсан төслийн уриалга бүхий эмблем боловсруулах

Дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Төслийн зорилтот бүлгийн хүүхэд, эцэг эх, олон нийт шууд ойлгохоор энгийн байх,

·         Утга санаагаа зураг, дүрслэл, үгийн нийлэмжээр илэрхийлсэн байх,

·         Зураг, дүрслэл нь сонирхол татахуйц, төслийн агуулгыг илэрхийлсэн байх,

·         Үг, өгүүлбэр нь 6-аас илүүгүй үгтэй байх,

·         Төслийн таних тэмдэг, уриа болгон ашиглахуйц байх,

Хамрах хүрээ:

Уг уралдаанд хувь хүн, байгууллага, хамт олон, эцэг эхчүүд, хүүхэд багачууд, сумдын Олон нийтийн Боловсролын Зөвлөлийн гишүүд нээлттэй оролцоно.

Уралдаанд ирүүлсэн шилдэгуриа болон эмблемээс шилдгийг шалгаруулж, төслийн явцад ашиглана. Шагналын сан 500,000 төгрөг. Зохиогчийн эрх Хүүхдийг Ивээх Санд хадгалагдана.

Материал хүлээн авах:

Манай уралдаанд оролцохыг хүссэн иргэн, хамт олон бүрт нээлттэй бөгөөд уралдаанд ирүүлэх материалаа өөрийн хаяг, утасны дугаарын хамт 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл ХИС-гийн uvurkhangai@savethechildren.mn; arkhangai@savethechildren.mnболонbaigalmaa@savethechildren.mnгэсэн цахим хаягаар эсвэл доорх хаягаар ирүүлнэ үү. Оролцогч хэдэн ч уриа, эмблемийг ирүүлж болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАХ

Нийтэлсэн : Nangia | Уншсан (7) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ШИЛДЭГ УРИАЛГА, ИШЛЭЛИЙН УРАЛДААН

2014-03-11 11:47:41

 АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙН БОЛОН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫН АСУУДАЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ  ШИЛДЭГ УРИАЛГА, ИШЛЭЛИЙН УРАЛДААН

 

Уралдааны зорилго:

Алслагдсан хөдөө орон нутгийн  малчин өрх, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ хөгжилд анхаарлаа хандуулах, гэр бүлийн орчинд хүүхдээ хөгжүүлэх, улмаар сургуульд бэлтгэх нь чухал гэсэн сэдлийг нь төрүүлэхуриалга /ишлэл, буюу мессеж боловсруулах.

Энэхүү уриалга, ишлэл буюу мессеж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Эцэг эх, асран хамгаалагч нар шууд ойлгохоор энгийн байх,

·         6-аас илүүгүй үг бүхий богино өгүүлбэртэй байх,

·         Төслийн үйл ажиллагааны явцад уриа болон хэрэглэгдэхүйц байх,

·         Монгол ардын зүйр үг, холбоо үгтэй ойр, үгийн толгой холбосон бичиглэлтэй байх,

·         Эцэг эхчүүдэд санамж болж, улмаар амьдралд нь байнга мөрдөгдөхүйц байх,

Хамрах хүрээ:

Ишлэлийн болзолт уралдаанд хувь хүн, байгууллага, хамт олон, эцэг эхчүүд, хүүхэд багачууд болон сумдын Олон нийтийн Боловсролын Зөвлөлийн гишүүд оролцох бүрэн боломжтой.

Уралдаанд шалгарсан ишлэлийг шалгаруулж 3 байр эзлүүлнэ. Шагналын сан 600,000 төгрөг. Зохиогчийн эрх Хүүхдийг Ивээх Санд хадгалагдах ба шилдэг уриалга, ишлэл (мессеж) зэргийг төслийн сурталчилгаанд ашиглана.

Материал хүлээн авах:

Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд уралдаанд ирүүлэх материалаа өөрийн хаяг, утасны дугаарын хамт 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл ХИС-гийн uvurkhangai@savethechildren.mn arkhangai@savethechildren.mnболонbaigalmaa@savethechildren.mnгэсэн цахим хаягаарэсвэл доорх хаягаар ирүүлнэ үү. Оролцогч хэдэн ч ишлэл бичиж болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАХ

 

 

 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА АНГИЙН БАГШ НАРТ

2014-03-10 15:49:22

 ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН  “БАГА БОЛОВСРОЛЫН

                          МАТЕМАТИКИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ” СУРГАЛТ

           Сайн байцгаана уу? Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал Г.Батболд нь ЕБС-ын бага ангийн багш нар болон багын сургалт хариуцсан сургалтын мененжерүүдэд ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН  “БАГА БОЛОВСРОЛЫН   МАТЕМАТИКИЙН ОНОЛ,  АРГА ЗҮЙ” сэдэвт сургалтыг хийнэ. Сургалт 2014 оны 3 сарын 14-нөөс 3 сарын 16-ныг хүртэл 3 хоног Баруун -Урт сумын 3 сургууль дээр болно. Төвийн I, II, III ,IV БДС бага ангийн багш нар бүгд хамрагдах ба бусад сумдын багш нарт сургалтанд хамрагдаж болно. Иймээс сургалтын менежерүүд сургалтанд суух хүмүүсийнхээ тоог 3 сарын 11-ний 09 цагаас өмнө мэргэжилтэн Б.Сарангэрэлд мэдэгдэнэ үү ! Сургалтанд хамрагдах хүмүүсийн тооноос хамаарч сургагч багш нар ирэх тул тоогоо яаралтай ирүүлээрэй

Сургалтын хөтөлбөр татах

БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Нийтэлсэн : Nangia | Уншсан (43) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

БАГЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРҮҮДЭД!

2014-03-04 15:10:44

 

  ЕБС-ын I-V АНГИУДААС АХИЦЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ АВАХ ТУХАЙ

          ЕБС-ын I-V ангиудаас Математик, Монгол хэлний түвшин тогтоох хөндлөнгийн шалгалтыг 9,12 саруудад нийт 15 сургуулийн сурагчдаас авсан билээ. Энэ удаагийн шалгалт 3 сарын 10 өдрийн 8:45 Математик, 10:15 Монгол хэлний шалгалтыг тус тус  авна. Тус шалгалтанд IБДС -ын сурагчид бас хамрагдана . Учир тус сургуулийн сурагчдаас Улсын шалгалт авах болсон тул үүнтэй холбогдуулан шалгалтандаа бэлтгэх шаардлагатай боллоо. Иймээс шалгалтыг сайтар бэлтгэн , тогтсон журмынн дагуу  нарийн зохион байгуулалттайгаар авахыг сургалт хариуцсан  менежерүүдэд анхааруулж байна!   Сэдвийг 3 сарын 7 -нд хүргүүлнэ.                     

       Хүндэтгэсэн мэргэжилтэн Б.Сарангэрэл                                                                                                                       лавлах утас 99184273, 93058991

БОЛОВСРОЛЫН ГАЗАР 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

5 АНГИЙН ЖИШИГ ДААЛГАВРЫН ТУХАЙ

2014-02-28 12:15:28

5 АНГИЙН ЖИШИГ ДААЛГАВАР


V ангийн Математик, Монгол хэл, Байгаль шинжлэлийн хичээлээр Улсын шалгалтын сорилын шалгалтыг 3 сарын 25 наас эхлэн авах болсонтой холбогдуулан жишиг даалгаварыг гаргасан. Та бүхэн www.eec.mn хаягаар орж татаж авч, өөрсдийн хичээл сургалтандаа ашиглана уу!

Хүндэтгэсэн мэргэжилтэн Б.Сарангэрэл

Нийтэлсэн : Nangia | Уншсан (83) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН АНХААРАЛД!

2014-02-27 11:24:19

Бага ангийн багш нарын анхааралд!

 

Бага боловсрол харицсан мэргэжилтэн Б.Сарангэрэл нь 2014 оны 1 сарын 1-нээс 2015 оны 1 сарын 1-ийг  хүртэл хийгдэх  үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргалаа. Тус төлөвлөгөөг та бүхэн өөрийн үйл ажиллагаандаа тусгах буюу хуваарийн дагуу явагдах ажлуудын хамтран хийж гүйцэтгэх тул багш нар төлөвлөгөөтэй танилцан  , хийх ажлаа төлөвлөн ажиллана гэж найдаж байна.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАТАХ 

 

ХҮНДЭТГЭСЭН МЭРГЭЖИЛТЭН Б. САРАНГЭРЭЛ УТАС 99184273, 93058991

Нийтэлсэн : Nangia | Уншсан (45) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ДОРНОД ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЧНЭЭ, ЭКСТЕРНАТ БОЛОН ХӨРВӨХ СУРГАЛТ

2014-02-26 14:44:34

ДОРНОД ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЧНЭЭ, ЭКСТЕРНАТ БОЛОН ХӨРВӨХ СУРГАЛТ

ЕБС, цэцэрлэгийн багш нар нь “Боловсролын тухай хууль” -нд бакалавар болон түүнээс дээш боловсролтой байхаар заасан билээ. Үүнтэй холбогдуулан Дорнод дээд сургуулийн эчнээ, экстернат болон хөрвөх сургалтууд нь 2014оны 3сарын 3-ны өрдөөс эхлэх тул дипломын боловсролтой багш нарыг урьж байна .

Лавлах утас Дорнод дэээд сургууль 88580808

ХӨТӨЛБӨРИЙГ ТАТАХ

БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Нийтэлсэн : Nangia | Уншсан (31) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ЗҮҮН БҮСИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗАРЛАСАН УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2014-02-24 14:57:27

Батлав. Олхонуд аймгийн Өэлүн сангийн тэргүүн.................Б.Мөнхбаясгалан

“ӨЭЛҮН ЭХ АЛТАН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР” БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ЗҮҮН БҮСИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНД   “ӨЭЛҮН ЭХИЙН УХАМСАРТ АМЬДРАЛ, МОНГОЛЫН ТӨРД ГҮЙЦЭТГЭСЭН ТҮҮХЭН ҮҮРЭГ” СЭДЭВТ УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ  УДИРДАМЖ

Үндэслэл:

Одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг, Онон мөрний хөвөө, Олхон тал хэмээх газар Их эзэн богд Чингис хааны эх Өэлүн хатан хүчирхэг хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлж, хаад дээдсийн зэрэгт хүргэсэн билээ.

Монголчууд эв нэгдэлтэй хүчирхэг байх, хүн төрөлхтний соёл иргэншил, төрт ёсны түүхэн хөгжилд Өэлүн хатны оруулсан гавьяаг хүндэтгэн мөнхжүүлэх, Монгол Улсын ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ИЖИИ”- гээр өргөмжлөх, олон түмэнд сурталчлан таниулах, алдаршуулах, их хатны нутаглан байсан газарт алтан хөшөөт цогцолборыг бүтээх зорилгоор Дорнод аймгийн Баян-Уул суман дахь “Олхонуд аймгийн Өэлүн сан”-гаас санаачлан 2013 оны 9 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд Онон мөрний хөвөө, Улхан майхан хэмээх газар Өэлүн эх амьдарч байсан тухай сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд эдүгээ зүүн бүсийн ЕБС-ийн суралцагчдын дунд “Өэлүн эхийн ухамсарт амьдрал, монголын төрд гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдэвт уран бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Уг  уралдаанд оролцсоноор Өэлүн хатны алдар цуу, мөнхийн гавьяаг их түүхнээ дархлан үлдээхэд өөрийн тодорхой хувь нэмэр оруулах болно.

Уралдааны зорилго:

ЕБС-ийн суралцагчдын монголын түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, авьяастныг илрүүлж дэмжихэд уралдааны гол зорилго оршино.

Хамрах хүрээ:

Дорнод , Хэнтий, Сүхбаатар аймгийн ЕБС-ийн суралцагчдын дунд

Оролцох төрөл

1. Шүлэг

2. Өгүүллэг

Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

·        Өэлүн эхийн талаар түүхэн баримтыг эш болгосон байх

·        Шүлэг болон өгүүлэгийн аль нэг төрлөөр бичсэн байх

·        UNICODE ашиглаж “Тimes New Roman” фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

·        Бүтээлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3.0 см зайг үлдээж бичнэ.Бүтээлийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй.

·        Бусдын зохиол бүтээлээс эш татаж хуулбарлахгүй.

 Шалгуур үзүүлэлт:

·        Сэдвийн агуулга болон төрлийн онцлогт нийцсэн байдал

·        Бичлэгийн ерөнхий ур чадвар

·        Шинэлэг санаа, содон  дүрслэл,  зохиомжийн шийдэл

Шагнал:

Тэргүүн  байр – төрөл тус бүр 1, өргөмжлөл, медаль 1 000 0000 төг

Дэд байр – төрөл тус бүр 1, өргөмжлөл,медаль 500 000 төг

Тусгай байрын шагнал тус бүр 10 – өргөмжлөл, мөнгөн шагнал                      

Ерөнхий ивээн тэтгэгчид:

Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Баян-Уул сумын Хилийн цэргийн 0275-р анги, Баян-Уул суман дахь “Олхонуд аймгийн Өэлүн сан”, Улаанбаатар хотын Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Хэнтий аймгийн Баян-Адарга суман дахь Монгол Их Хатадын хүндэтгэлийн өргөө цогцолборын захиргаа, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Чингисийн гурван нуур” ХХК, “СТРАТАГЕО” ХХК

Уралдааныг зохион байгуулах комисс:

Дорнод Дээд Сургуулийн хэл судлалын тэнхим, Баян-Уул суман дахь “Олхонуд аймгийн Өэлүн сан”

Холбоо барих хүмүүс:: Дорнод Дээд Сургуулийн хэл судлалын тэнхимийн 200 тоот өрөө, доктор(Ph.D) С.Алтанцэцэг, altaahai@yahoo.comхаягаар, утас:99049729,

Л.Болормаа, boloroo_dds@yahoo.comхаягаарутас: 99046339, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь “Олхонуд аймгийн Өэлүн сан”-гийн гүйцэтгэх захирал Ж.Ичинхорлоо, icho_60@yahoo.com

Шалгаруулах  журам, хугацаа: 

·        Бүтээлийг  2014.04.01-ний өдрийн 17 цагаас өмнө Дорнод Дээд Сургуулийн хэл судлалын тэнхимийн 200 тоотод  өөрийн биеэр авчирч өгөх буюу аltaahai@yahoo.com,boloroo_dds@yahoo.comгэсэн хаягийн аль нэгэнд илгээнэ.

·        Шалгарсан  бүтээлүүдийг хэвлүүлж  олны  хүртээл болгоно.

Уралдаанд илгээсэн бүтээлийг эзэнд нь буцааж олгохгүй.

 

 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (14) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

5, 9-р ангийн сурагчдаас түүврийн аргаар сурлагын амжилтыг үнэлэх үндэсний судалгаа хийнэ.

2014-02-11 16:49:41

 

5, 9-р ангийн сурагчдаас түүврийн аргаар сурлагын амжилтыг үнэлэх үндэсний судалгаа хийнэ.

                                 БШУСайдын 2013 оны 08 дугаар сарын 16 ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4.2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авч буй ЕБС-ийн улсын шалгалтын зорилго нь бага, суурь боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох, суралцагчийн мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлж, үндэсний хэмжээнд сурлагын амжилтыг тогтоох чанарын үнэлгээ хийхэд оршино.

Улсын шалгалтын үр дүн нь бага, суурь боловсролын сурлагын амжилтын чанарыг сайжруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, цаашид бодлогын чиглэлийг тодорхойлоход зориулагдана.

№        

Боловсролын түвшин /анги/   

Шалгалтын агуулга     

 

Шалгалт авах өдөр

1

 

Бага боловсрол

 /5-р анги/

Монгол хэл     

2014 оны 3-р сарын 25

2

Математик       

2014 оны 3-р сарын 26

3

Байгаль шинжлэл

2014 оны 3-р сарын 27

4

 

 

 

Суурь боловсрол

 /9-р анги/

Монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/

2014 оны 3-р сарын 25

5

Математик       

2014 оны 3-р сарын 26

6

Байгалийн ухаан  /нэгдмэл агуулга/        

2014 оны 3-р сарын 27

7

Нийгмийн ухаан /нэгдмэл агуулга/

2014 оны 3-р сарын 27

 

Нийтэлсэн : Nangia | Уншсан (35) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй